• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Галзуу өвчний улмаас дэлхий дээр 15 минут тутам нэг хүн үхэж байна гэв

2017 оны 10 сарын 11 21

Э.Дондов

Хөдөө, аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим, олон улсын ЖАЙКА байгууллага, Япон Улсын Хоккайдо их сургууль, тус улсын Зооноз өвчин судлалын төвийн профессор, эрдэмтэдтэй хамтарсан "Мал амьтны халдварт болон зооноз өвчнүүд" сэдэвт олон улсын хурал өчигдөр боллоо.

Энэ үеэр ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш Н.Батсуурь "Малаас хүнд халдварладаг өвчний асуудал сүүлийн жилүүдэд дэлхий дахины сэтгэлийг зовоосон асуудал болоод байгаа. Тэр дунд манайд малаас хүнд халддаг олон өвчин бий. Түүний нэг нь галзуу өвчин юм. Дэлхий дээр 15 минут тутам нэг хүн галзуу өвчний улмаас үхэж байна. Үхэж байгаа хүмүүсийн 80- аас дээш хувь нь хүүхдүүд байгаа юм. Эдгээрийн 90 гаруй хувь нь нохойноос галзуу өвчний халдвар авч байна. Галзуу өвчин нь байгалийн гаралтай. Харин вирус нь зэрлэг махчин амьтдын дунд эргэлддэг. Чоно, хярс гэх мэтийн зэрлэг махчин амьтдын дотор эргэлдэж байдаг вирус зарим тохиолдолд гэрийн тэжээвэр амьтан болох нохой, таван хошуу малд халдаж, цаашлаад хүнд халдварлах тохиолдол цөөнгүй байгаа. Сүүлийн жилүүдэд хот суурин газруудад нохой тэжээдэг, золбин нохой их байдаг болсон. Үүнээс улбаалан хүнд дамжих нөхцөл бололцоо маш их байна. Учир нь зарим тохиолдолд иргэд нохойд ноцуулдаг, хазуулдаг ингээд нохойн шүлсэнд байдаг вирус хүний биед орж, тухайн хүнийг өвчлүүлдэг. Тиймээс галзуу өвчинтэй тэмцэхийн тулд нохойгоо эрүүл байлгах асуудалд анхаарах ёстой. Нохойг эрүүл байлгахын тулд тогтмол хугацаанд галзуугийн эсрэг вакцин тарьж, халдвараас хамгаалах арга хэмжээг авах шаардлагатай байна" гэв.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ