• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

2017 оны 5 сарын 25 92

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн суурийн төлөөлөгч Др. Нилс Хегевишийг хүлээн авч уулзлаа. Талууд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлж цаашид олон нийтийг  соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Хоёр байгууллага олон жилийн турш хамтран ажилласан туршлагатай бөгөөд бүс нутагт хөдөлмөрийн эрх, хамгааллын асуудлаар хамтран ажиллаж ирсэн. Хямралын үед хөдөлмөрийн эрх ашгийг сайжруулах асуудал хурцаар тавигдаж байна. ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн зүгээс хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Түүнчлэн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэв. Өнгөрсөн жил МХЕГ, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, ХЭҮК, МҮЭ-ийн холбоо хамтран 4 талт хамтын ажиллагааны хүрээнд “Хөдөлмөрлөх эрх” сэдвээр орон нутагт 4 удаагийн сургалт зохион байгуулсан. Сургалтад аймгуудын МХБ-ын хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч, хүний эрхийн ажилтан, МҮЭ-ийн идэвхтэн сонгуультан нийт 200 гаруй ажилтан дээрх сургалтад хамрагдсан байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ