• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин

Хэрэгжилт

Хувь

Зорилт 1. Мэргэжлийн хяналтын тогтолцоог шинэчлэн, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн зохион байгуулах

1.1

Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээ авах

Батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулна.

Хугацаа: 2014 оны 1-2 дугаар улиралд

   Монгол улсын шадар сайдын 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 09 тоот тушаалаар МХБ-ын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.Бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг боловсруулан Шадар сайдын ажлын албанд хүргүүлсэн.

60%

1.2

Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог сайжруулж, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах

Хүнсний хяналтын асуудал хариуцсан нэгжүүдийг оролцуулсан зөвлөл байгуулж, зөвлөлийн ажиллах журам, ажлын төлөвлөгөөг батлуулж ажиллана.

Хугацаа: 2014 оны 1 дүгээр сард

ХХААҮҮХГ, ЭМБСШУХГ, ХМХГ, НМХГ, ХАБҮЛЛ, ЭУБаг, ахмадын төлөөлөл оролцсон нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөлийг 2014.03.21-ны өдрийн 123 дугаар тушаалаар байгуулж, зөвлөлийн ажиллах журмыг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014.04.01-ны өдрийн 136 дугаар тушаалаар батлуулан мөрдөн ажиллаж байна.

100%

1.3

Хилийн хяналтын удирдлага, зохицуулалтыг оновчтой болгон, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх

Хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга механзмыг оновчтой тогтоох арга хэмжээг авна.

Хугацаа: 2014 оны 1-3 дугаар сард

     “Хилийн боомтын тухай“ хууль шинээр батлагдсантай холбогдуулан хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбайд хийгдэх мэргэжлийн хяналт, шалгалтын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох санал боловсруулах ажлын хэсгийг МХЕГ-ын даргын 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар тушаалаар батлуулж, 01 дүгээр сарын 28-ны өдөр 8 заалт бүхий ажлын хэсгийн төлөвлөгөөг гаргаж биелэлтийг ханган, гарсан үр дүнг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн. Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг алба, хэлтсүүдэд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2/1163 тоотоор хүргүүлсэн.

       Хилийн боомтын зөвлөлд шилжүүлэх эд хөрөнгө, урсгал зардлын жагсаалтыг гарган ЗГХЭГ-т хүргүүлсэн. 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Хилийн боомтын зөвлөгөөнд оролцож   хилийн мэргэжлийн хяналтын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулсан. Мөн “Боомтын хяналт шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг тогтоох санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллажээлжийн системээр 24 цагаар ажилладаг Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтын ээлж ахалж ажиллах улсын байцаагчдад улсын ахлах байцаагчийн эрх олгох, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үед дээж авах, лабораторийн шинжилгээнд хамруулах ажлыг НМХГ-ын ЭИХХ-т шилжүүлэх зэрэг ажлыг шийдвэрлүүлэн хэрэгжүүлж байна. Замын-Үүд боомтод баригдсан ариутгал, халдваргүйтгэлийн автомат байгууламжийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хөл ваннаар туучуулан ариутгах арга хэмжээг авсан.

100%

Дэлгэрэнгүй...

Сүүлд нэмэгдсэн мэдээ