• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд

 

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ашиг хүртэгчээр нь оролцдог болон оролцохоор төлөвлөж буй 5 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд эдгээрийг товч танилцуулбал:

  1. ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал”  төсөл нь 2005 оноос хэрэгжиж байгаа бөгөөд энэ хугацаанд БОГУУХГ-ын байцаагч нарын чадавхыг сайжруулах дотоод, гадаад сургалтуудыг зохион байгуулж, хяналт шалгалтын арга барил, техник хангамжид туслалцаа үзүүлсээр ирсэн. “Геологи уул уурхайн хяналтын мэдээллийн систем”-ийг зохион бүтээж үйл ажиллагааг нь бүрэн жигдрүүлэхээр ажиллаж байна.
  2. 2008 оноос хэрэгжиж эхэлсэн АНУ-ын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Батлан хамгаалах хоёрдугаар шугам” хөтөлбөрийн хүрээнд нийт 15 хилийн боомтод цацраг илрүүлэх 80 мониторыг суурилуулан, мэргэжилтнүүдийг дотоод гадаадад сургалтад хамруулж хамтран ажилласаар байна. 2016 оны 07 дугаар сард хөтөлбөрийн менежер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлан нисэх буудалд цацраг илрүүлэх төхөөрөмж суурилуулах талаар судалгаа хийсэн.
  3. БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацтай хамтран хэрэгжүүлж буй “Уул уурхайн нөхөн сэргээлт “ хөтөлбөрийн эхний үе шат амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд БНСУ, Монгол Улсын хууль дүрмүүдийг харилцан судалж, хэд хэдэн сургалтуудыг хамтран зохион байгуулаад байна.
  4. Европын Холбооноос 2014 оноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөлд ашиг хүртэгчээр оролцдог бөгөөд 2016 онд мөн сургалт, семинар, танилцах аяллын 19 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна.
  5. Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах (MUST) зээлийн төслийн багийнхантай 2014 оноос нягт хамтран ажиллаж Монгол Улсын хилийн боомтуудын нөхцөл байдал, хүчин чадал, боловсон хүчний мэдээллийг танилцуулан, улсын байцаагчдыг олон улсын хурал, семинарт хамруулснаар CAREC-ийн орнуудаас анх удаа Монгол Улсад хилийн боомтуудын хүчин чадлыг сайжруулах зээлийн төслийг хэрэгжүүлэхээр тогтсон. Энэхүү төсөлд Мэргэжлийн хяналтын байгууллага нэг ашиг хүртэгчээр оролцох болно. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ