• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ТЕНДЕРИЙН УРИЛГА № МХЕГ/201901014 “Цацрагийн хяналтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн сэлбэг худалдан авах”

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                       

Огноо: 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Цацрагийн хяналтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн сэлбэг худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: МХЕГ/201901014

 

“Мэргэжлийн хяналтын ерөнхий газар” нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийн сэлбэг, хэрэгсэл-ийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг онд санал болгож буй үнийн дүнтэй тэнцэхүйц, ижил төстэй бараа нийлүүлсэн байх.

Тендерийн баталгааны дүн: 1,300,000 (Нэг сая гурван зуун мянга) төгрөг. Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

Тусгай зөвшөөрөл шаардлагагүй.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10:30 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Засгийн газрын тохируулагч агентлаг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,

Улаанбаатар  хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчдын гудамж,

ЗГ-ын XII байр, Утас: 265645

 

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.inspection.gov.mn

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ