• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ҮНИЙН САНАЛ АВАХ ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА / “Үнэт цаас” (Экспорт, импортын гэрчилгээ, мэдэгдэл) хэвлэн нийлүүлэх цахим тендер МХЕГ/201902019

ҮНИЙН САНАЛ АВАХ ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр:

“Үнэт цаас”(Экспорт, импортын гэрчилгээ, мэдэгдэл) хэвлэн нийлүүлэх цахим тендер

Тендер шалгаруулалтын дугаар:

МХЕГ/201902019

                       

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь МХЕГ/201902019 дугаар бүхий Үнэт цаас (Экспорт, импортын гэрчилгээ, мэдэгдэл) хэвлэн нийлүүлэх цахим тендерт аж ахуйн нэгж, байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт орох эрхийн бүртгэлийн 50000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

 2. Ижил төстэй ажил гэрээгээр 2 жил буюу 2017, 2018 онд санал болгож буй үнийн дүнтэй тэнцэхүйц, ижил төстэй бараа нийлүүлсэн байх.

 

 Тендерийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13:30 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

 Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооно.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Засгийн газрын тохируулагч агентлаг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар  хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчдын гудамж, ЗГ-ын XII байр, 211 тоот өрөө,  Утас: 263406

 

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.pcsp.gov.mn

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ