• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ТЕНДЕРИЙН УРИЛГА Тендер шалгаруулалтын нэр: “Мэргэжлийн хяналтын байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээний цахим систем нэвтрүүлэх” Тендер шалгаруулалтын дугаар: МХЕГ/2019050101

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                      

Огноо: 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Мэргэжлийн хяналтын байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээний цахим систем нэвтрүүлэх”

Тендер шалгаруулалтын дугаар: МХЕГ/2019050101

 

“Мэргэжлийн хяналтын ерөнхий газар” нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Мэргэжлийн хяналтын байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээний цахим систем нэвтрүүлэх” ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 90,000,000 (ерэн сая) төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 54,000,000 (тавин дөрвөн сая) төгрөг байна.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудад дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ажлыг бие даан гүйцэтгэсэн байх.

Тендерийн баталгааны дүн: 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөг. Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

Тусгай зөвшөөрөл шаардлагагүй.

Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10:30 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Засгийн газрын тохируулагч агентлаг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,

Улаанбаатар  хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчдын гудамж,

Засгийн газрын XII байр, Утас: 264261

 

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.inspection.gov.mn

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ