• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                       

Огноо: 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: “Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэст ус тээвэрлэх зориулалт бүхий  автоцистерн нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ТТ/201708002

“Мэргэжлийн хяналтын ерөнхий газар” эрх бүхий тендерт оролцогчдоос “ус тээвэрлэх зориулалт бүхий бүрэн тоноглолтой автоцистерн”-ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна.

 2.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

3.Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын аль нэг онд санал болгож буй үнийн дүнтэй тэнцэхүйц, ижил төстэй бараа нийлүүлсэн байх. /Ижил төстой бараанд шингэн зүйл тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэл нийүүлсэн гэрээг тооцно. Гэрээ болон ажил хүлээлцсэн актыг ирүүлнэ./

4.Тендерийн баталгааны дүн: 3,000,000.00 (Гурван сая ) төгрөг. Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

5. Тусгай зөвшөөрөл шаардлагагүй.

 

Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11:30 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Засгийн газрын тохируулагч агентлаг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,

Улаанбаатар  хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчдын гудамж, ЗГ-ын XII байр,

211 тоот өрөө, Утас: 263650, 263406

 

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.pcsp.gov.mn

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ