• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн Хөгжлийн тэргүүлэх чиглэл, стратегийн Зорилт, хэрэгжүүлэх чиглэл

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:

  1. Мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагын хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж, түүнд тулгуурлан хүний нөөцийг бүрдүүлэх;
  2. Хүний нөөцийн мэдээллийг удирдлагын шийдвэр гаргах хэрэгсэл болгох;
  3. Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, суралцагч байгууллага болох;
  4. Карьер хөгжлийн болон цалин хөлс, шагнал, урамшууллын тогтолцоог ажлын бүтээмжийг дээшлүүлэх хөшүүрэг болгох;
  5. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хүний нөөцийн чадавхийг сайжруулах хэрэгсэл болгох.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД:

Мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагын хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлж, түүнд тулгуурлан хүний нөөцийг бүрдүүлэх” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

1.1. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны шинэчлэлд нийцүүлэн ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох;

1.2. Хүний нөөцийн нийлүүлэлтийн эх үүсвэрийг тодорхойлж, хуулийн дагуу ил тод, шударгаар бүрдүүлэх;

1.3. Ажлын шаардлага, мэдлэг, ур чадварын түвшинг харгалзан хүний нөөцийг оновчтой, зөв байршуулах.

Хүний нөөцийн мэдээллийг удирдлагын шийдвэр гаргах хэрэгсэл болгох” тэргүүлэх чиглэлийнхүрээнд:

2.1. Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох;

2.2. Мэдээллийг хүний нөөцийн хөгжил, хөдөлгөөнийг удирдах хэрэгсэл болгох.

Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, суралцагч байгууллага болох” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

3.1. Салбарын хэмжээнд сургалтын хэрэгцээний шинжилгээ, үнэлгээ хийж, шаардагдаж буй мэдлэг, ур чадварыг тодорхойлох;

3.2. Сургалт хөгжлийн орчин нөхцөлийг бүрдүүлэх;

3.3. Сургалтын оновчтой тогтолцоог бүрдүүлж, улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлж, суралцагч байгууллага болгох;

3.4. Сургалтын явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоог нэвтрүүлэх.

Карьер хөгжлийн болон цалин хөлс, урамшууллын тогтолцоог ажлын бүтээмжийг дээшлүүлэх хөшүүрэг болгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

4.1. Карьер хөгжлийн тогтолцоог бий болгож, төлөвшүүлэх;

4.2. Үр дүнд чиглэсэн гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, үнэлгээхийх тогтолцоог боловсронгуй болгох;

4.3. Цалин хөлс, урамшууллыг гүйцэтгэлийн үр дүнг дээшлүүлэх хөшүүрэг болгох;

4.4. Ажилтнуудын тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллах эрх зүй, эдийн засгийн баталгааг сайжруулах.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хүний нөөцийн чадавхийг сайжруулах хэрэгсэл болгох” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

5.1. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, хөгжлийн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх

5.2. Ижил чиг үүрэгтэй гадаад улс орны туршлагыг судлах, дэвшилтэт арга технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;

5.3. Ажилтнуудыг гадаадын урт, богино хугацааны сургалтаар системтэй бэлтгэх.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны шинэчлэлд нийцүүлэн ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох” стратегийн зорилтын хүрээнд:

- Байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийж, ажлын байрны хэрэгцээг тодорхойлно.

- Төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоог тогтооно.

- Ажлын байранд тавигдах болзол, шаардлага, шалгуурыг нэг бүрчлэн гаргана.

Хүний нөөцийн нийлүүлэлтийн эх үүсвэрийг тодорхойлж, хуулийн дагуу ил тод, шударгаар бүрдүүлэх” стратегийн зорилтын хүрээнд:

Шаардлагатай боловсон хүчнийг өөрийн болон харъяа байгууллагаас мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнгээр сонгон авч, нөхнө.

- Тухайн ажлын байранд тавигдах болзол, шаардлагыг илүү сайн хангаж байгаа хүнийг ил тод, шударгаар, хуулийн дагуу сонгон шалгаруулж авна.

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай гурвалсан гэрээ байгуулж, их, дээд сургуульд сургаж, ажилд авах замаар орон нутаг дахь мэргэжлийн боловсон хүчний дутагдлыг арилгана.

- Нэр хүнд бүхий их, дээд сургуулийн төгсөх дамжааны чадварлаг оюутнуудыг дадлага хийлгэж, мэргэшүүлэн мэргэжлийн хяналтын байгууллагын анхан шатны нэгжийн сул орон тоог нөхнө.

Ажлын шаардлага, мэдлэг, ур чадварын түвшинг харгалзан хүний нөөцийг оновчтой байршуулах” стратегийн зорилтын хүрээнд:

- Улсын байцаагчийг бүс нутаг, дүүрэг, хилийн боомтод сэлгэн ажиллуулах механизм, нөхцөлийг бүрдүүлнэ.

- Шинээр авах боловсон хүчнийг анхан шатны нэгжээс эхлэн байршуулна.

- Онцгой ур чадвартай, нарийн мэргэшсэн хүнийг шаардлагатай ажлын байранд шууд байршуулна.

-Алслагдмал, дэд бүтэц сул хөгжсөн газар нутаг, хүнд нөхцөл бүхий ажлын байранд ажиллах ажилтанд эдийн засаг, нийгмийн хамгааллын давуу байдал олгоно.

- Гадаадад урт хугацааны сургалтаар бэлтгэгдсэн албан хаагчийг гэрээнд заасан ажлын байраар хангана.

Мэдээллийг хүний нөөцийн хөгжил, хөдөлгөөнийг удирдах хэрэгсэл болгох” стратегийн зорилтын хүрээнд:

- Мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн байгууллага, эрх бүхий албан тушаалтныг хүний нөөцийн шаардлагатай мэдээллээр хангана.

- Ажилд авах, албан тушаал дэвшүүлэх, холбогдох бусад шийдвэрийгхүний нөөцийн мэдээлэлдүндэслэн гаргах үйл явцыг удирдлагын бүх түвшинд хэвшүүлнэ.

Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгохстратегийн зорилтын хүрээнд:

- Салбарын хэмжээнд хүний нөөцийн мэдээлэл солилцох техник, программ хангамж, сүлжээг бий болгоно.

Мэргэжлийн хяналтын салбарын хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ.

- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

Хүний нөөцийн мэдээллийн санг ашиглах журам гаргаж мөрдүүлнэ.

Гуравдугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд тодорхойлсон стратегийн зорилтуудыг“Хүний нөөцийн сургалтын хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлнэ.

Карьер хөгжлийн тогтолцоог бий болгож, төлөвшүүлэх” стратегийн зорилтын хүрээнд:

- Ажилтныг албан тушаал дэвшүүлэх ерөнхий зураглал /бүдүүвч/-ыг орон нутгийн болон төв байгууллагын түвшин, албан тушаалын ангилал, зэрэглэлээр гаргана.

- Албан тушаал дэвшүүлэх шалгуур үзүүлэлт, түүнийг хэрэглэх журам боловсруулж мөрдүүлнэ.

- Албан тушаал дэвшүүлэх шалгуур үзүүлэлтийг хангаж, удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн ажилтныг зорилтот сургалтаар бэлтгэн авах зарчим баримтална.

Үр дүнд чиглэсэн гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, үнэлгээхийх тогтолцоог боловсронгуй болгох” стратегийн зорилтын хүрээнд:

- Нийгмийн үнэлэмжийг харгалзан тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлж, дээрээс доош чиглэсэн төлөвлөлтийн арга зүйг нэвтрүүлнэ.

- Тухайн нэгжийн жилийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөлттэй төрийн албан хаагчийн нийлүүлэх ажил, үйлчилгээ, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтыг нягт уялдуулах замаар үр дүнгийн гэрээг чанаржуулан боловсронгуй болгоно.  

- Ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг оновчтой хэмжээсжүүлж, шударга, бодитой үнэлж, дүгнэх механизмыг бүрдүүлнэ.

 

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ