• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хөндлөнгийн хяналт шалгалт хийв

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонгох үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт шалгалтыг хийлээ. Тус аймгаас их, дээд сургууль, коллежид  элсэн орох  хуваарь олгох үйл ажиллагаанд 21 ахлах сургуулийн 12 дугаар анги төгссөн 1418 төгсөгчөөс 1374 нь бүртгэлд хамрагдсан байна.

Элсэлтийн салбар комисс нь МИДСК –ын гишүүн төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх хяналтын тоо, төрийн бус өмчийн тухайн сургуулийн өгсөн хяналтын тоо их, дээд сургуулиудын босго оноог баримтлан хуваарь сонгуулсан байна.

БСШУСЯ–ны сайдын баталсан хяналтын тоогоор төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн нийт 2310 хуваарь ирснээс 364 элсэгч төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудад суралцах эрхийн бичиг авлаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ