• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автотээврийн зогсоолыг нүүлгэв

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өлгий сумын Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн зогсоолд Казакстан улс болон сумдад зорчих тээврийн хэрэгслүүд зогсож, зорчиж байгаа нь сургуулийн орчин болон оршин суугчдын орчны эрүүл ахуйн нөхцөл, сургуулийн хүүхдийн аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн тул сумын Засаг даргад зөрчлийг арилгуулах талаар албан шаардлага хүргүүлсэн.

Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар улс, орон нутагт зорчигч тээврийн хэрэгслүүдийн зогсоолыг "Жана-Өлке" захад байршуулахаар шийдвэр гарч энэ сарын 05-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Цаашид орон нутаг болон улс, хот хоорондын бүх чиглэлийн нийтийн зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгслүүд “Жана-Өлке” захын вокзалаас явах болсныг нийт иргэдэд сонордуулж байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ