Халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна
  • Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Энэ сарын 24-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2,3,12,13 дугаар багийн 90480 м2 талбай, айл өрхийн хашаа хороог халдваргүйжүүлэлтэнд хамруулсан байна. Халдваргүйжүүлэлтийн ажлыг аймгийн Эрүүл мэндийн газраас удирдан явуулж байгаа бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагчийн хамт халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Аадар бороо, үерийн улмаас улсын чанартай Өлгий-Ховд чиглэлийн 5 км, Өлгий-Даян-Улсын хил чиглэлийн 6 км, 132.8 у/м замын байгууламжид эвдрэл  үүссэнийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзлэг шалгалт хийж хоёр дүгнэлт гарган холбогдох яам, агентлаг болон “Жол” ХХК-д хүргүүлжээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ