• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Гүйцэтгэлийн шалгалт хийжээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км авто замын ашиглалтын явцад илэрсэн алдаа дутагдлыг арилгуулах талаар  гүйцэтгэгч “Алтайн зам” компанид албан шаардлага хүргүүлсэн. Улмаар албан шаардлагын дагуу алдаа дутагдлыг арилгасан эсэх, авто замын арчлалт хамгаалалт, засварын ажлыг норм, стандартын дагуу гүйцэтгэсэн эсэхэд гүйцэтгэлийн шалгалт хийжээ.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын хүрээнд зохиогдож буй "Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо" аяны хүрээнд тус аймгийн Цагааннуур боомтоор ипмортлогдож буй хүнс, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго, тээвэрлэлтийн байдалд хяналт хийж аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ