• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

2860 м2 талбайг цэвэрлүүлэв

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Хоггүй Өлгий” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар санаачлан “Өлгий хотын ариун цэвэр, орчны эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах” сарын аяныг байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Өлгий сумын ЗДТГ-тай хамтарч зохион байгууллаа.

Аяны хүрээнд 6 ажлын хэсэг 18 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр аймгийн хэмжээний нийт 218 байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулж, 107 байгууллагад гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, 111 зөрчил илрүүлэн 89 зөрчлийг газар дээр нь арилгуулж, шалгалтын явцад 98 заалт бүхий 18 албан шаардлага үйлдэж, илэрсэн зөрчлийг үндэслэн 1 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу 500.000, 10 хүнд 500.000 төгрөгний шийтгэл ногдуулав.

Шалгалтын явцад 45 машин хог ачуулж, 2860 м2 талбайг цэвэрлүүлж, 211 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 10 цэгт эзэнгүй хог илрүүлж ачуулах арга хэмжээ авсан байна. Мөн 250 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийлгэжээ.

Мах нядалгааны үйлдвэрүүдээс гарч буй хог хаягдлыг устган зайлуулах газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар асуудлыг Өлгийн сумын удирдлагуудад тавьжээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ