• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

29 УДААГИЙН ЗӨРЧИЛ, ДУТАГДЛЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

2019 оны эхний хагас жилд  Цагааннуур боомтоор 47225.5 тонн түүхий эд, бараа бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо/ импортлогдож, байцаагчид холбогдох эрх зүйн актын хүрээнд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү хяналт шалгалтын явцад 29 удаагийн зөрчил, дутагдлыг илрүүлэн зохих арга хэмжээг авчээ. Боомт дээр гарч байгаа зөрчлийг ангилж үзвэл,

-Баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, буруу байх

-Хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар импортлох

-Стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн импортлох зэрэг байна. Мөн Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газраас Улсын хил дээр шинжилгээт хяналт шалгалтыг тогтмол хийж, ард иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, худалдаа эрхлэгчдийг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ