• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажиллаж байна

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газрын хамтран цахим тоглоомын газар, интернет төвүүдэд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийв. Шалгалтаар орчны цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй, агааржуулалтгүй зэрэг нийтлэг илэрсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, стандарт, журмын хэрэгжилтийг ханган, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилсан сэргийлж ажиллахыг цахим тоглоомын газар, интернет төв ажиллуулж буй иргэдэд зөвлөсөн байна. 

Мөн Мусульман шашинтнуудын ариун баяр болох "Хурбаан айт" баярыг тохиолдуулан сум, хийд, хүмүүнлэгийн үйлсэд зориулан бэлдэж буй мал төхөөрөх үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэр, тусгай бэлдсэн орчинд мал нядлуулан, мах бэлтгүүлж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ