• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Аяны хүрээнд сургалт хийгдэж байна

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас геологи уул уурхай, хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр Булган аймгийн Бүрэгхангай, Сайхан, Дашинчилэн сумдад уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд “Уул уурхайн салбарт гарсан үйлдвэрлэлийн осол, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, уул уурхайн технологи үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Мөн Хангал суманд мод бэлтгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа есөн аж ахуйн нэгж, Ойн ангийн удирдлага, инженер техникийн ажиллагсдад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, мод бэлтгэлийн технологи үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ