• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр сумын Ёслол, хүндэтгэлийн хаалганы дэргэд үйл ажиллагаа явуулж буй иргэн С-ийн хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд улсын байцаагчид хамтарсан, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үйлдвэрлэл, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ажлын байранд, мэргэжлийн бус, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй иргэд ажиллаж, гарал үүслийн бичиг баримтгүй мах, сүү цагаан идээ, хуушуур, хүнсний бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөлгүйгээр тамхи худалдаалж, хог хаягдал, бохир усаа ил задгай хаяж, орчныг бохирдуулж байгаа нь олныг хамарсан хоолны хордлого, халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдсэн байгаа тул үйл ажиллагааг нь зогсоов. 

Иргэд ил задгай худалдаа, үйлчилгээнээс шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэж, борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоолны хордлого, халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ