• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Химийн бодисуудыг аюулгүй болгож, дахин савлажээ

Энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллагууд ОБЕГ-ын харъяа Үндэсний Аврах бригадын химийн салбар бүлэгтэй хамтран Баруун-Урт сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газар”-ын хашаанд хадгалагдаж буй химийн бодисуудыг аюулгүй болгож, дахин савлах ажиллагааг хийж гүйцэтгэжээ. Эдгээр химийн бодис 2004 оноос хойш хадгалагдаж байгаа бөгөөд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж тус арга хэмжээг авсан байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ