• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

‎Гүний усыг зөвшөөрөл, дүгнэлт, тоолуургүйгээр ашиглаж байжээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Гүний усыг хууль бусаар олборлон ашиглаж буй зөрчлийг илрүүлэх" удирдамжийн дагуу Сайхан, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуур, Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Орхон, Шаамар, Дулаанхаан зэрэг сумдад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар зөвшөөрөл, дүгнэлтгүй, тоолуургүйгээр гүний ус олборлож байгаа зөрчил илэрчээ.  

Зөрчлийг арилгуулахаар сумдын Засаг дарга, ААНБ-ын удирдлагад албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд сумдын Засаг дарга, сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид “Усны тухай” хууль, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-156 дугаар тушаалын хэрэгжилтийг сум орон нутагтаа хангуулахад холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллах хэрэгтэй аж.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ