• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Эцэг эхчүүдэд хүүхдийн хоолны орц, чанар, аюулгүй байдлын талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо”  аяны хүрээнд тус аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран эцэг, эхчүүд болон хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарт хоолны орц, норм, чанар аюулгүй байдлын талаар зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.

Хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангуулахад хамтран ажиллах чиглэлээр хийгдэж буй тус сургалт үзэсгэлэнд аймгийн 27 сумын 37 сургуулийн 68 хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нар хамрагдсан байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ