• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн ажилтнуудад сургалт хийв

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Заамар сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, байгаль орчин асуудал хариуцсан ажилтан, холбогдох инженер техникийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”, “Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмыг мөрдөн ажиллах”, “Уул уурхайн салбарт илэрч буй зөрчлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, анхаарах асуудлууд”, “Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээ, түүнд тавигдах шаардлага”, “Нийгмийн даатгал, түүний ач холбогдол”, “Радио давтамж түүний ашиглалт” сэдвүүдээр мэдээлэл өгчээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ