• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

‎Байгалийн баялгыг зүй зохистой ашиглах, хамгаалах талаар худалдаачдад сургалт хийлээ

"Иргэдийн оролцоотой - Байгаль орчны хяналт" аяны хүрээнд "Байгалийн нөөц баялагийг зүй зохистой ашиглах, хамгаалах" сэдэвт сургалтыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Мөрөн сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Сургалтанд байгалийн нөөцийн жижиглэнгийн худалдаа эрхлэдэг 28 иргэн, таван аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн ургамал, ойн дагалт баялагийн эрхийн бичиг олголт,  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага зэрэг сэдвээр мэдээлэл өгчээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ