• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн Батноров сумын Шаварт хэмээх газарт байгалийн өнгөт чулуу хууль бусаар түүж, олборлож байгаа үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 4 машин, 6 иргэнийг саатуулан шалгаж, арга хэмжээ авч, хууль бус үйлдлийг таслан зогсоолоо.

Мөн хууль бусаар өнгөт чулуу түүгч, олборлогч, худалдан авагч иргэдэд хууль, эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Батноров сумын Засаг даргын тамгын газартай хамтран ухаж сүйтгэгдсэн газрыг зориулалтын тээврийн хэрэгслээр түрж тэгшлэх, мод бут тарьж нөхөн сэргээх ажлыг хийх аж.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ