• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Зохистой хөдөлмөр-2017 аян Хэнтий аймагт

 “ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР-2017“ хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын сарын аяны нээлтийн үйл ажиллагааг ус, дулаан түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хэнтий-Ус” ХХК-ийн инженер техникийн ажилтнууд болон 50  ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон нийгмийн түншлэлийн төлөөлөл АОЭХ, ҮЭХ-ны Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн төлөөллүүд хамтран ажиллаж, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулж, БЗӨБЦТС ТӨХК-наас ХАБ-ыг ханган ажиллаж байгаа тэргүүн туршлагаа хуваалцаж  үзүүлэх сургалтыг зохион байгуулав. Сургалтын явцад 7 төрлийн гарын авлага, зөвлөмж, сэрэмжүүлэг, 4 төрлийн зурагт  плакат тарааж үйл ажиллагаандаа ашиглахыг зөвлөв.  Мөн 4.1, 4.2 кодтой Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, Нийгмийн хамгааллын үйлчилгээг ажилтан үнэлэх хяналтын хуудсыг сурталчлан сургалтанд хамрагдсан ажилтан бүрээр судалгаа авч гарсан үр дүнд  дүн шинжилгээ хийж байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ