• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Зориулалтын бус байранд үйлдвэрлэл явуулж байсан барагшуны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоов

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн ХХ хороонд үйл ажиллагаа явуулдаг “Монгол Алтайн Барагшун” ХХК-ний Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус компани шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага нөхцлийг зөрчин улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан нь илэрлээ. Мөн зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй ажлын байранд үйлдвэрлэл явуулсан, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ.

Түүнчлэн цагаан сарын баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн 71 худалдааны нэгж салбар, 26 хүнсний үйлдвэр үйлчилгээний газар, 49 хоолны газар, 413 иргэн хамруулан шалгасан байна.

Шалгалтын явцад 34 нэр төрлийн 73 ширхэг бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулж “Мон Кор” ХХК–ийн “Кореа Белл Март” хүнсний дэлгүүр, “Маркетплейс менежменет” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвд худалдаалагдаж байсан 23 нэр төрлийн 136 ширхэг, 25.6 кг будаа, загас, давс, сахар, үүсүү зэрэг бүтээгдэхүүнийг улсын /ахлах/ байцаагчийн устгалын актаар хураан авч устгалын комисст шилжүүлжээ. Түүнчлэн хаяг шошгын зөрчилтэй, 79 нэр төрлийн 9.6 кг, 4715 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгүүлж нийт 985 зөрчил илрүүлснээс 72.8 хувийг арилгуулан, зөрчил гаргасан 11 аж ахуй нэгж, 62 иргэнд торгууль ногдуулж “Зочин-999”, “888 зоог” цайны газруудын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоолоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ