• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ОХУ-ын лабораторид шинжлүүлсэн сайжруулсан түлш стандартын шаардлага хангаж байна

ОХУ-ын Москва хот дахь Монголын элчин сайдын яамаар дамжуулан Санкт Петербург хотод байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лабораторид Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлэхээр явуулсан. Онцгой Байдлын Ерөнхий газарт 2019 оны 10.25-ны өдөр сайжруулсан шахмал түлшний шинжилгээний хариуг битүүмжлэн ирүүллээ.

Тус лаборатори нь шахмал түлшинд техникийн шинжилгээ, элементийн шинжилгээ, чөлөөт хөөлтийн индекс, химийн найрлага зэрэг үзүүлэлтүүдийг шинжилжээ. Техникийн шинжилгээний дүнгээр чийглэг 10-аас доош байх ёстой бөгөөд 2,4 хувь, үнслэг нь 29-иас ихгүй байх ёстойгоос 22.2, дэгдэмхий байдал 22 хувиас ихгүй байх бөгөөд 19,6 хувь, хүхэр 1 хувиас доош байх бөгөөд 0,89 хувь, илчлэг 4200 kkал-аас багагүй байх ёстойгоос 6374 байна. Мөн нүүрсний коксжих үзүүлэлтийн зэргийг хэмжихэд чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг бага эрчим хүчний нүүрс болохыг илтгэж байна. Ийм үзүүлэлттэй нүүрсийг ахуйн хэрэгцээнд хэрэглэж болох юм. Химийн найрлагыг хэмжихэд цахиурын исэл /кварц/, хөнгөн цагааны оксид,төмрийн /III/ оксид, кальцийн оксид,магнийн оксид,натрийн оксид, калийн оксид,титаны оксид,Фосфорын оксид ,манганийн оксид, хүхрийн оксид зэрэг газрын гадаргад /шавар, шохой зэрэг/ оршин байдаг элементүүд бүрдүүлж байгааг тодорхойлжээ. Иймд ОХУ-ын лабораторид хийлгэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь "Сайжруулсан хатуу түлш 5679:2019" стандартын шаардлага хангаж байгааг илтгэлээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын 3 лабораторид шинжлүүлсэн шинжилгээний дүнг бататгажээ. Сайжруулсан түлшийг шинжлүүлэхээр Япон, Хятад, Солонгос улсуудад дээж явуулсан бөгөөд шинжилгээний хариу ирээгүй байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ