• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

СУРГАЛТ-ХҮМҮҮЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ЭРҮҮЛ АХУЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ /ТӨСӨЛ/

Нэг. Зорилго

Сургууль, цэцэрлэг хүүхдийн байгууллагын багш, ажилчид, сурагчид, оюутнуудын эрүүл мэнд, өсөлт, хөгжилтэнд  сургууль, анги танхимын эрүүл ахуйн нөхцөл, сургалтын орчноос үзүүлж болох  сөрөг хүчин зүйлээс сэргийлэхэд оршино.

Хоёр. Ерөнхий зүйл

2..1. Энэхүү дүрмийг их, дээд сургууль, коллеж, тусгай дуңд сургууль, ерөнхий боловсролын сургууль, оюутан сурагчдын дотуур байр, мэргэжпийн сургалт үйлдвэрлэлийн төв, хүүхдийн ордон, хүүхдийн асрамж, халамж, үйлчилгээний төв, хүүхдийн зуслан, цэцэрлэг, ясли, хүүхэд харах үйлчилгээ зэрэг хүүхэд асарч, сургаж, хүмүүжүүлэх бусад байгууллагын (цаашид сургалт хүмүүжлийн байгууллага гэх) үйл  ажиллагаанд өмчийн төрөл хэлбэр харгалзахгүй мөрдлөг болгоно.

2.2. Сургалт хүмүүжлийн байгууллага бүр энэхүү үлгэрчилсэн дүрмийг загвар болгон өөрийн онцлог байдал, үйл ажиллагааны чиглэлдээ тохируулан байгууллагын  эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг  боловсруулан, баталж мөрдөнө.

2.3. Байгууллага бүр энэхүү дүрмийн хэрэгжилтэнд дотоодын хяналт тавьж ажиллана. 

 ДҮРМИЙН ТӨСЛИЙГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ

Сүүлд нэмэгдсэн мэдээ