• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Ургамлын хорио цээрийн шаардлага /ЗӨВЛӨМЖ/

 

“Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйл, 10 дугаар зүйлд заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.         Монгол Улсаас гадаад улстай амьтан, ургамлын хорио цээрийн талаар байгуулсан хэлэлцээр, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцод заасан стандарт, удирдамж, зөвлөмжийн нөхцөлийг мөрдсөн байх

2.         Экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх 

3.         Ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг, шалгалтад оруулсан байх

4.         Ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийн хашлага, дэвсгэр, сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэлд хорио цээрийн үзлэг, шалгалтыг хийлгэсэн байх

5.         Тухайн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн нь өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай байх;

6.         Тухайн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх.

7.         Импортлогч улстай тохиролцсон хорио цээрийн нөхцөл, эсхүл хорио цээрийн талаарх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, олон улсын байгууллагаас гаргасан стандарт, удирдамж, зөвлөмжид нийцсэн байх

8.         Ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг бусад улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх тухай хүсэлтээ урьдчилан мэдэгдэж, зохих мэдэгдэл авсан байх

9.         Ургамлын халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлийн дэгдэлт гараагүй тайван улс, бүсээс гаралтай ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байх

10.       Тээврийн хэрэгслийг экспортлогч оронд мөрдөгддөг журмын дагуу халдваргүйжүүлж бэлтгэсэн байх ариутгалын гэрчилгээтэй байх зэрэг болно.

11.       Бүтээгдэхүүнийг импортлохдоо “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу импортын мэдэгдэл авах

Сүүлд нэмэгдсэн мэдээ