• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИС ИМПОРТЛОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА /ЗӨВЛӨМЖ/

PDF хэлбэрээр үзэх

1. Импортлогч нь Хилийн боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэст импортолж буй химийн хорт болон аюултай бодисын нэр, тоо хэмжээ, тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн талаар мэдэгдэж хяналт шалгалт хийлгэнэ.

2. Улсын байцаагч нь импортолж буй бараа, бүтээгдэхүүн, дагалдах баримт бичиг, сав, баглаа, боодол, хаяг шошгонд тавигдах шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, болзошгүй ослын үеийн бэлэн байдал хангагдсан эсэхэд дараахь хяналтын хуудсаар хяналт шалгалт хийнэ.

-9.4.1.1. Химийн хорт болон аюултай бодис авто зам, төмөр замаар импортлох үеийн хяналтын хуудас

-9.4.1.2 Химийн хорт болон аюултай бодис агаарын тээврийн хэрэгслээр импортлох үеийн хяналтын хуудас

-9.4.1.3. Төрөл бүрийн химийн бодис, бүтээгдэхүүнийг судалгаа, шинжилгээний зориулалтаар экспортлох, импортлох үеийн хяналтын хуудас 

3. Улсын байцаагч нь зөвхөн хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хяналт шалгалт хийх ба химийн хорт болон аюултай бодисыг импортлогч нь хяналтын хуудсанд заасан дараахь шаардлагуудыг хангуулсан байх шаардлагатай. Үүнд:

ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕД ДАГАЛДАХ БАРИМТ БИЧИГ

 

  • Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас  Химийн хорт болон аюултай  бодис импортлох тусгай зөвшөөрөл авсан байх
  • Худалдааны болон тээврийн гэрээтэй байх
  • Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гарал үүслийн болон чанарын гэрчилгээтэй байх
  • Үйлдвэрлэгчээс боловсруулсан, Монгол хэл дээр орчуулсан дараахь шаардлагатай мэдээллийг агуулсан хор аюулын лавлах мэдээллийн хуудастай байх

-Химийн бодисын нэршил

-Олон Улсын бүртгэлийн дугаар

-Үйлдвэрлэгчийн нэр хаяг

-Найрлага

-Физик, химийн үндсэн ба өвөрмөц шинж чанар

-Тогтвортой байдал ба урвалд орох шинж

-Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

-Байгаль орчинд үзүүлэх нөлөө

-Аюулын тодорхойлолт

-Анхны тусламж

-Гал унтраах арга

-Химийн бодис алдагдах үед авах арга хэмжээ

-Ачиж буулгах болон хадгалах үед анхаарах нөхцөл

-Тухайн бодис болон хог хаягдлыг устгах аргачлал

  • Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, болзошгүй ослын төлөвлөгөөг батлуулсан байх
  • Улсын бүртгэлд бүртгэгдсэн байх (ургамал хамгааллын бодис, химийн бордоо, ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодист хамаарна)
  • Аюултай ачааг дагалдан яваа ажилтан нь баримт, гэрчилгээтэй байх
  • Тээвэрлэгч байгууллагатай гэрээ байгуулахдаа тээврийн хэрэгслийн жолооч болон дагалдан явах ажилтанд химийн бодисын хор, аюулын мэдээлэл, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулсан байх 

 

САВ, БАГЛАА, БООДОЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

  • Стандартын шаардлага хангасан зориулалтын сав, баглаа, боодолтой байх
  • Сав, баглаа, боодлын битүүмжлэл алдагдаагүй байх
  • Даралтат савны хувьд баталгаажуулалтын хугацаа дуусаагүй байх, үзлэг шалгалтанд хамрагдсан байх

 

ТЭЭВЭРЛЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

  • Техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх
  • Хор аюулын лавлах мэдээллийн хуудсанд заасан  нөхцөл, шаардлагын дагуу тээвэрлэсэн байх
  • Анхааруулах тэмдэг, дохио үгийг тээврийн хэрэгсэл тус  бүрт стандартад заасан хэсэгт  байршуулсан байх
  • Тээврийн хэрэгсэл бүрийг болзошгүй ослын үед хэрэглэх иж бүрэн, хэвийн ажиллагаатай багаж, хэрэгслээр хангасан байх
  • Химийн хорт болон аюултай бодисын ангиллын "1" болон "А" зэрэглэлийн бодисыг зөвхөн өдрийн цагаар ачиж буулгах
  • Химийн хорт болон аюултай  бодис  тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг сайтар цэвэрлэж хоргүйжүүлэх

 

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫГ ЦУВААГААР ТЭЭВЭРЛЭХ ҮЕД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

  • Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хариуцахаар  томилогдсон ажилтан буюу цувааны ахлагч химийн бодис тээвэрлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  • Цувааны эхэнд хамгаалалтын машин, төгсгөлд нөөц тээврийн хэрэгсэл явах ба өдрийн цагт ойрын гэрлээ асааж явна.
  • Цувааны эхний болон сүүлчийн тээврийн хэрэгсэл "цуваа" гэсэн тод бичлэгтэй байх ба цуваанд эзлэх дугаарыг тээврийн хэрэгсэл бүрийн урд болон ар талд харагдахуйцаар жигд байрлуулах
  • Тээврийн хэрэгслийн хурд 25-30 км/цаг-аас хэтрэхгүй, 2 тээврийн хэрэгслийн хоорондын зай 50 метрээс багагүй байх
  • Цуваагаар тээвэрлэх үед цувааны эхэнд явах хамгаалалтын болон цувааны сүүлд явах нөөцийн машинтай байх

 

ХАЯГ ШОШГОНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

  • Монгол, Англи, Орос хэлний аль нэг хэлээр бичигдсэн шошготой байх
  • Химийн бодисын баглаа, боодол бүр бат бөх бэхлэгдсэн шошготой байх
  • Стандартад заасан дараахь шаардлагатай мэдээллийг агуулсан байх

-Химийн бодис, бүтээгдэхүүний нэр (агууламж , томъёо)

-Анхааруулах тэмдэг

-Дохио үг

-Аюулын тэмдэглэгээ

-Үйлдвэрлэгчийн өгөх нэмэлт мэдээлэл

-Анхны тусламжийн арга хэмжээ

-Үйлдвэрлэгч, импортлогчийн нэр, хаяг, утасны дугаар

 

ХОРИГЛОХ ЗҮЙЛ

 

  • Мал, амьтан, бусад бараа, бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно.
  • Хамт хадгалах, тээвэрлэхийг хориглосон химийн бодисыг хамтад нь тээвэрлэхийг хориглоно.
  • Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хот, суурин газрын дотор болон ойролцоо удаан зогсоохыг хориглоно.

5. Улсын байцаагч нь хяналт шалгалт хийж дээрх шаардлагыг хангасан тохиолдолд “Хяналт шалгалтад хамруулсан тухай мэдэгдэл”-ийг олгож бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад шилжүүлнэ. Бараа нь гүний гаалийн хяналтын талбайд задрах тохиолдолд “Хилийн боомтоос гүний хяналтад шилжүүлэх хяналтын хуудас”-аар гүний хяналтад шилжүүлэх ба импортлогч нь гүний мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтад бараа, тээврийн хэрэгслийг хамруулах үүрэгтэй.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ