• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХОР, АЮУЛААС ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЪЯ

Монгол Улсад химийн хорт болон аюултай бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын шошго болон түүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл, хадгалах агуулах, ашиглах ажлын байрны анхааруулах тэмдэгт тавигдах ерөнхий шаардлагыг тогтоосон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодисын шошго, анхааруулах тэмдэг MNS 5029:2011стандарт мөрдөгдөж байна.

Химийн бодисыг зөв хаяг шошгожуулахаас гадна хаяг шошгыг уншиж ойлгон хор, аюулын талаар мэдээлэл авч тухайн бодисыг хэрэглэх, ачиж буулгах, хадгалах, тээвэрлэх  үйл ажиллагааг  хэрэгжүүлэхдээ  зөв харьцан ажилласнаар өөрийн болон  бусдын эрүүл мэндийг хамгаална.

Химийн бодисын шошго нь дараах мэдээллийг агуулсан байх шаардлагатай. Үүнд:

-химийн бодис, бүтээгдэхүүний нэр

-анхааруулах тэмдэг

-дохио үг

-аюулын тэмдэглэгээ

-үйлдвэрлэгчээс өгөх нэмэлт мэдээлэл

-анхны тусламж

-үйлдвэрлэгчийн нэр, хаяг, утасны дугаар

Аливаа химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнтэй харьцан ажиллахаас өмнө химийн бодисын хаяг шошгыг уншихаас гадна, хор аюулын лавлах мэдээллийн хуудас, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцах шаардлагатай.

Нэг химийн бодис олон төрлийн аюул эрсдэлийг дагуулж байдаг. Тухайлвал: Хлор нь аюулын дараах ангилал, зэрэглэлд хамаардаг.

Химийн бодисыг химийн аюултай бодис, химийн хортой бодис гэж 2 ангилдаг. Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг химийн хорт бодис, тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг химийн аюултай бодис гэж нэрлэдэг.

Химийн бодисын ангилал, аюулын зэрэглэлээс шалтгаалж  бодисын хаяг шошго, тухайн бодисыг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл дээр тавигдах анхааруулах тэмдэг, дохио үг өөр байдаг.

ҮЗЭХ

ЭКСПОРТ, ИМПОРТ, ХИЛИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ